Албан бус эдийн засаг ба үйлдвэрчний эвлэл

Албан бус эдийн засагт ажиллагчдыг үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад оруулах нь - Үйлдвэрчний эвлэлийн гарын авлага

Энэ баримт бичгийн зорилго нь албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулахад үйлдвэрчний эвлэлүүдийн өмнө тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж, албан бус эдийн засгийн ажиллагчдыг үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад оруулахад гарын авлага болох юм.

Энэхүү гарын авлагыг албан бус эдийн засагт оролцогч харилцан адилгүй ажилчдын бүлгүүдийг үйлдвэрчний эвлэлийн албан зохион байгуулалтад оруулах практик, бодит сургамжуудад үндэслэн боловсруулсан болно. Мөн албан бус эдийн засгийн ажиллагчдыг зохион байгуулалтад оруулахын ач холбогдол болон бэрхшээлүүдийг тусгаж өгсөн нь ОУХБ-ын 204 дүгээр зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэхэд нэн ач холбогдолтой гарын авлага болсон гэж үзэж байна.