Хураангуй тэмдэглэл: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх нь (2016 оны 4 дүгээр сар)
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэсэн энэхүү хураангуй тэмдэглэлийг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш нартай хамтран боловсрууллаа.
Энэхүү хураангуй тэмдэглэлд хөдөлмөрийн харилцаатай холбоотой гомдлуудыг Монгол улсад хэрхэн шийдвэрлэж байгааг архивчилсан судалгаанд үндэслэн дүгнэжээ. Судалгаанд 2010-2015 оны хооронд анхан шатны шүүх, давж заалдах шатны болон Улсын дээд шүүхээр шийдэгдсэн нийт 281 тохиолдол, 2011-2015 оны хооронд Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн хөдөлмөртэй холбоотой 115 гомдлын тохиолдлыг сонгон судалсан байна.
Судалгаагаар шүүхэд ирүүлсэн гомдол, тохиолдлуудын мөн чанар, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн үр дүнг судалсан ба ихэнх гомдол нь ажлаас үндэслэлгүй халсан буюу өөр ажилд шилжүүлсэнтэй холбоотой байна. ХЭҮК-т ажлын байрны дарамттай холбоотой зарим гомдол ирсэн боловч ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдол хараахан гараагүй байна. Ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хүрээнд ажилчдад ирэх дарамт хэт их байгааг багасгах шаардлагатай байна. Ихэнх шүүхийн шийдвэрүүд ажил олгогчийн эсрэг шийдэгдсэн байгаагаас үзвэл Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг буруу ойлгож, буруу хэрэглэж байна.
Судалгааны дүгнэлтээс үзвэл маргаан шийдвэрлэх тогтолцоо нь хууль зүйн болон үйл ажиллгааны хувьд хангалтгүй байгаа ба Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд хэд хэдэн зөвлөмж санал болгосон байна.