Монгол Улсын бодлогын хураангуй: Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрх чөлөө

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, түүний Монгол Улс дахь хэрэгжилтийн талаарх мэдээллийг цуврал болгон хүргэж байна.

Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрх чөлөөний талаарх энэхүү бодлогын хураангуйд Эвлэлдэн нэгдэх ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай ОУХБ-ын 1948 оны 87 дугаар конвенц, Зохион байгуулах эрх ба хамтын хэлэлцээний тухай ОУХБ-ын 1949 оны 98 дугаар конвенцийн зүйл, заалт, бусад холбогдох конвенц, зөвлөмжөөс иш татан боловсрууллаа. Хамтын хэлэлцээ, хэлэлцээр, түүний ажилтан, ажил олгогч, цаашилбал улс орны эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг тайлбарлав.

Хураангуйд эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээний тухай Монгол Улсын хууль, тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг авч үзэж холбогдох зөвлөмжүүдийг санал болголоо.