Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, үйлчилгээ: Төслийн туршилтын хүрээнд боловсруулсан аргачлал, арга зүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ээлтэй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх арга зам, алхмуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү удирдамжийг боловсруулав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөдөлмөр зуучлалын мэргэжилтнүүд гүйцэтгэх үүрэг их бөгөөд тэдний ажил мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлагаас ихээхэн хамааралтай. Энэхүү аргачлал нь хөдөлмөр эрхлэлтийн албанаас хэрэгжүүлдэг ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэх боломж олгоно.