Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2023 оны 05 дугаар сарын 16-17, 19-ний өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт салбарын яаманд шилжин ирсэнтэй холбоотойгоор яамны бодлого, үйл ажиллагаа, шинэчлэн батлагдсан дүрэм, журам, хяналтын хуудсуудыг танилцуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлаар салбарын улсын байцаагчдыг мэргэшил арга зүйгээр хангах, шинээр боловсруулсан хяналтын хуудсуудыг хэрхэн үйл ажиллагаандаа ашиглах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, практик дадлагаар чадавхжуулахад энэхүү сургалтын зорилго оршино.
Тус сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөрийн хяналтын 70, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын 25, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын газар, хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын 35, нийт 130 улсын байцаагч хамрагдана.