Зохистой хөдөлмөр ба худалдаа

Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал” контентын уралдааныг амжилттай зохион байгууллаа

Жил бүрийн 6-р сарын 12-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) Нийгмийн ажил арга зүйн тэнхим Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төсөлтэй хамтран "Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал" сэдвийн хүрээнд их дээд сургуулийн оюутнуудын дунд 2022 оны 3-р сарын 1-нээс 6-р сарын 10-ны өдрүүдэд контентын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын ulaanbaatar@ilo.org хаягаар холбогдоно уу.Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын ulaanbaatar@ilo.org хаягаар холбогдоно уу.
“Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал” контентын уралдааны шагнал гардуулах ёслол. © ILO

Оюутан залуучуудын хүүхдийн хөдөлмөрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн суурь шалтгаан болсон олон асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, арга замыг дэвшүүлэх, тэдгээрийг эрэлхийлэх зорилгоор уралдааны үеэр сургалт, арга зүйн семинарыг төрөл тус бүрийн хүрээнд зохион байгуулсны үр дүнд онцлог шийдэл бүхий, нотолгоонд суурилсан, асуудал шийдвэрлэх шинэлэг санаа, арга замыг илэрхийлсэн чанартай бүтээлүүд уралдаанд ирснээрээ онцлог боллоо. ТУс уралдаан хүүхдийн суралцах боломжийг хязгаарлаж, оюун ухаан, бие махбод, нийгмийн болон ёс суртахууны хувьд аюул дагуулдаг хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үзэл бодол, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн үйл ажиллагаа болжээ.
Контентын уралдаанд ирүүлсэн фото зургууд. © ILO
Уралдаанд Улаанбаатар хотын их дээд сургуулиудын 1-4 р курсийн багш, нийгмийн ажилтан, хууль сахиулах, анагаах, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын 120 гаруй ганцаарчилсан болон хамтын бүтээлүүдийг 5 төрлөөр (эсээ, инфографик, бичил судалгаа, видео, фото зургийн) хүлээн авч, сонгон шалгаруулжээ.

“Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал” контентын уралдааны ялагчид. © ILO
Шалгарсан бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл доорх холбоосууд дээр дарна уу.

"Фото" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

"Видео" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

"Эсээ" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

"Бичил судалгаа" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

"Инфографик" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын ulaanbaatar@ilo.org хаягаар холбогдоно уу.