Ажил үүргийн болон ажлын шинжилгээ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох ажлыг тодорхойлох удирдамж

Энэхүү удирдамжийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүсэлтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй болсон ажилчдаа ажлын байраар хангахыг зорьж буй ажил олгогч нарт зориулсан болно.

Энэхүү удирдамж нь аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох ажлыг олж тодорхойлох, ажлын байрны нөхцөл боломжуудыг судлах, тухайн ажлын шаардлагыг хангахын зэрэгцээ ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэний ур чадварт тохирохуйцаар ажлын байрны нөхцлийг хялбар дөхөм болгох зэргээр ажил үүргийн ба ажлын шинжилгээ хийхэд чиглүүлэх ач холбогдолтой.