Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг ажлын байранд зохицуулах нь

Удирдамжид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ялангуяа ажилд шинээр болон эргүүлэн авах, ажлын байрыг нь хадгалах, сургах, албан тушаал дэвшүүлэхэд баримтлах стратеги, зөвлөмж тусгагдсан болно.

Энэхүү удирдамж нь ажил олгогчдод зориулагдсан төдийгүй засгийн газар, ажилтны төлөөллийн байгууллагын гүйцэтгэх үүргийг мөн тусгасан байна. Бүх хүмүүсийг эрүүл, аюулгүй ажлын байраар хангахад эрх зүйн хэм хэмжээ, төрийн бодлого, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих урамшууллын хөшүүргийг хэрхэн ашиглаж болохыг удирдамжид заажээ.