Цагаач ажилтныг ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах удирдамж (дэлгэрэнгүй хувилбар)

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зүй бус үйл ажиллагаанаас ажилтнуудыг хамгаалах зорилгоор ОУХБ-аас “Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж”-ийг батлан гаргасан юм. Энэхүү удирдамж нь ОУХБ, бусад байгууллагууд, үндэсний хууль тогтоогч байгууллагууд, нийгмийн түншүүдээс ажиллах хүч авах явцад шударга байдлыг хангах, дэмжих талаар явуулж буй өнөөгийн болон цаашдын үйл ажиллагааг нь чиглүүлэх зорилготой юм.