ОУХБ: Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратегийг төлөвлөх аргачлал

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх стратегийн шинэ загвар нь байнга хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн ертөнцөд хөдөлмөрийн хяналтын байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих чиглэлд илүү их үүрэг хүлээхийн зэрэгцээ хязгаарлагдмал нөөц, эрх мэдлийнхээ хүрээнд олон талын оролцоотойгоор урьдаас тооцсон, зорилтот, тусгай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар үр дүнд хүрэх шинэ аргачлал юм.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх стратегийн загварыг нийт хөдөлмөрийн хяналтын албад ашиглах боломжийг олгох зорилгоор ОУХБ-ын Засаглал, гурван талт хамтын ажиллагааны асуудал хариуцсан газрын Хөдөлмөрийн удирдлага, хөдөлмөрийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс (LABADMIN/OSH) “Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратегийг төлөвлөх ОУХБ-ын аргачлал”-ыг боловсруулан гаргасан юм. Энэ аргачлалд хяналтын үйл ажиллагааг илүү өргөн хүрээгээр сэтгэж, уялдуулан хэрэгжүүлэх зургаан үе шатыг тодорхойлж өгсөн нь хөдөлмөрийн хяналтын албадад хууль тогтоомжийн хэрэгжилтийг тууштай хангах зорилгоо биелүүлэхэд нь тус дөхөм болох юм.

Уян хатан, динамик төлөвлөлтийн энэхүү үйл ажиллагаа нь тодорхой асуудлаар богино хугацааны шуурхай хяналт хийх стратеги боловсруулах, эсвэл урт хугацааны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн алсын хараатай, цогц стратеги гаргаж ирэх боломжийг хөдөлмөрийн хяналтын байгууллагуудад олгодог. Түүнчлэн хяналт хийх төлөвлөгөөний дээрх хоёр аргын завсрын хувилбаруудыг ч уг аргачлалд тусгасан байна.